Thursday, April 5, 2012

2012 онд БХИС-д Оюутан элсүүлэх журам - 2012 онд БХИС-д Оюутан элсүүлэх журам

 





 

ЖАНЖИН Д.СYХБААТАРЫН НЭРЭМЖИТ СYХБААТАРЫН БОЛОН БАЙЛДААНЫ ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД 2012
ОНД СУРАЛЦАГЧ ЭЛСYYЛЭХ ЖУРАМ

Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд үүсэн байгуулагдсан мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг бөгөөд эдүгээ боловсролын бүх зэрэг олгох сургалт явуулдаг, иргэний нийгэм, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг, хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн шилдэг менежменттэй эрдэм судлал, сургалтын томоохон төв юм.
Эрхэм зорилго:
Эрдэм шинжилгээ, сургалтын ажил үйлчилгээний чанараар манлайлсан, өрсөлдөх, хөрвөх боломжтой, чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын цэргийн сургуулиудын нийтлэг жишигт ойртсон суралцагч их сургууль болно.
Манай сургуулийн давуу тал:
  • БХИС нь хоёр дахь удаагийн ахисан түвшний магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн их сургууль юм.
  • БХИС-д цэргийн болон иргэний мэргэжлээр суралцаж төгсдөг ба цэргийн мэргэжлээр төгсөгчид нь аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад шууд алба хаах цэргийн жинхэнэ албаны офицероор төгсөж цэргийн анги, салбарт томилогдон 100 хувь ажлын байраар хангагддаг.
  • Амжилттай суралцаж буй 2, 3 дугаар ангийн оюутан, сонсогчдоос АНУ, ОХУ, Япон, ХБНГУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын цэргийн сургуульд суралцах боломжтой.
  • Сургууль төгсөөд зэвсэгт хүчний анги, салбарт ажиллах явцад НYБ-ын мандаттай энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох боломжтой.
  • БХИС-д энгийнээр суралцаж төгссөнөөр цэргийн алба хаасанд тооцдог эрх зүйн орчин бүрдэж төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд ажиллах боломжтой болно.
  • Суралцах хугацаандаа өөрийн сургууль дээр хичээллэх жолооны курс, гадаад хэл, бие хамгаалах урлаг, цэргийн гардан тулааны сургалтад суралцах боломжтой.
  • Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын дагуу үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • “Менежмент төрийн захиргааны” мэргэжлээр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд иргэний салбарт төрийн захиргааны мэргэжилтэн бэлтгэдэг.
Нэг. Докторантур, магистрантурт суралцагч элсүүлэх
1.1. Нийтлэг үндэслэл
БСШУ-ны сайдын 2007 оны 187, 2010  оны 331,  БХИС-ийн захирлын 2009 оны 498 дугаар тушаалыг тус тус үндэслэн докторантур, магистрантурын элсэлтийг зохион байгуулна.
1.2. Докторант магистрант элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд
Докторантурт цэрэг, батлан хамгаалах алба, цэргийн зэвсэглэл, техник, цэргийн түүх, аюулгүй байдал мэргэжлийн чиглэлээр, магистрантурт аюулгүй байдал, ерөнхий цэргийн команд, артиллерийн команд, зенитийн артиллерийн команд, радио техникийн команд, ар талын алба, хуягт танкийн алба, химийн алба, авто, гинжит машины алба, холбооны алба, зэвсгийн алба, цэргийн инженерийн алба, иргэний хамгаалалтын команд, цэргийн зэвсэглэл, техник, цэргийн түүх, менежмент, төрийн захиргааны мэргэжлээр элсүүлнэ.
1.3.  Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
Докторантур, магистрантурт элсэхийг хүсэгч /цаашид элсэгч гэх/ нь дараах материалыг бүрдүүлж сургуулийн элсэлтийн шалгалтын комисст бүртгэлийг 7 дугаар сарын 2-оос 6-ыг дуустал бүртгүүлнэ. Үүнд:
  • Өргөдөл (шууд захирах даргаар уламжилсан);
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
  • Иргэний үнэмлэх (хуулбарын хамт);
  • Офицер, ахлагчийн үнэмлэх (хуулбарын хамт);
  • Докторантурт элсэх хүмүүс магистрын диплом, магистрантурт элсэх хүмүүс бакалаврын диплом (наториатаар батлуулсан хуулбарын хамт);
  • 3х4 хэмжээний гэрэл зураг 4 хувь;
  • Ажиллаж буй албан байгууллагын гаргасан ажил байдлын тодорхойлолт;
  • Офицер, ахлагч нар харьяа яам, агентлагийн боловсон хүчний байгууллагын зөвшөөрөл;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаарх сэдвийн танилцуулга, бүтцийн төлөвлөгөө;
  • Докторантурт элсэх хүмүүс элсэгчийн мэргэжлийн чадварыг үнэлсэн хоёроос доошгүй эрдэмтний тодорхойлолт;

1.4. Докторантур, магистрантурт элсэгчдээс шалгалт авах
1.4.1. Докторантур, магистрантурт элсэгчдээс гадаад хэл /англи, орос, хятад хэлнээс сонгож аль нэгээр нь/, мэргэжлийн шалгалт, сэдвийн ярилцлагаар шалгалт авна.
1.4.2. Докторантур, магистрантурт элсэгч нь гадаад хэлний шалгалтыг тестээр өгөх бөгөөд 70-аас багагүй оноотой шалгагдсан тохиолдолд мэргэжлийн шалгалтад орно.
1.4.3. Докторантурт элсэгч нь мэргэжлийн чиглэлээр эссэ бичнэ. 
1.4.4. Магистрантурт элсэгч нь мэргэжлийн шалгалтыг тестээр өгнө.  Мэргэжлийн шалгалтад 70-аас багагүй оноо авсан элсэгч ярилцлагад орно.
1.4.5. Докторантур, магистрантурт элсэгч нь сэдвийн ярилцлагад орохдоо сонгосон сэдвийн хүрээнд 3-4 хуудсанд багтааж сэдвийн танилцуулга  хийнэ.
1.5. Элсэгч нь суралцах улирал эхлэхээс 20 хоногийн өмнө сургалтын төлбөр төлөх үүрэгтэй ба төлбөр төлсний дараа элсүүлэх тухай тушаал гаргаж баталгаажуулна.




Хоёр. Бакалаврын боловсролтой офицер болон цэргийн бага мэргэжилтэн  бэлтгэх ангид оюутан, сурагч элсүүлэх

2.1.Нийтлэг үндэслэл
2.1.1. Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль нь /БХИС/ 2012-2013 оны хичээлийн жилд оюутан/сонсогч/, сурагч элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг тус тус баримтлана. Элсэлтийн ажлыг сургуулийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна. Элсэлтийн шалгалт хоёр үе шаттай явагдана.
2.1.2 Ерөнхий шалгалтад тэнцэж БХИС-д элсэх босго оноог хангасан элсэхийг хүсэгчдээс орон нутагт Монголын их, дээд сургуулиудын консорциумаас томилогдсон элсэлтийн комисс, Улаанбаатар хотод БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс бие бялдрын бэлтгэлжилт, авьяас чадварыг үнэлэх сорил шалгалтыг авна. /орон нутагт тухайн Аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, соёлын байгууллага нь тус сургуулийн элсэгчдээс зөвхөн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, авьяас чадварыг тогтооход оролцож дэмжлэг үзүүлнэ/.
2.1.3 Энэхүү журам болон элсэлтийн  ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг БХИС-ийн веб хуудас www.dum.gov.mn болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn портал сайтаас авч болно.
2.1.4 БХИС-д элсэхийг хүсэгчдэд өөрийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийх, бие бялдар, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, суурь өвчингүй байх нийтлэг шаардлага тавигдана. Элсэлтийн шалгалтын явц, комиссын ажилд БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлага, олон нийт, эцэг, эхийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих нөхцлийг бүрдүүлсэн байна.
2.1.5. Аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод ЕБДС төгссөн буюу байнга оршин  суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй.

2.2. Цэргийн командын болон цэргийн инженерийн сургуульд оюутан элсүүлэх
2.2.1. БХИС-д бакалаврын боловсрол олгох сургалтад бүрэн дунд ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн 21 хүртэлх насны хөвгүүдийг  элсүүлнэ. /Тус сургуульд элсэхийг хүссэн эмэгтэй элсэгчдийг зөвхөн “Менежмент, төрийн захиргааны” мэргэжлээр элсүүлэн энгийнээр суралцуулж болно./
2.2.2.  БХИС-д элссэн оюутан 4 жил суралцах ба эхний хоёр жилд энгийнээр төлбөртэй суралцана. 2 дугаар ангиа төгссөний дараа суралцагчийн сурлагын дүн, хүсэл сонирхол, итгэл үнэмшил, хүмүүжил төлөвшлийг үндэслэн сурлага, сахилга, бие бялдрын бэлтгэлжилтээр шалгаруулалт явуулж, шаардлага, шалгуур хангасан оюутнуудыг цэргийн сургуулийн сонсогчоор элсүүлнэ. Цэргийн сургуулийн сонсогчийн сүүлийн 2 жилийн төлбөрийг төрөөс хариуцна.
2.2.3. Цэргийн сургуульд сонсогчоор элсээгүй оюутнууд цаашид энгийнээр төлбөртэйгээр үргэлжлүүлэн суралцахын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд цэргийн үүрэгтнээр бүртгэгдэж цэргийн бэлтгэл сургалтад хамрагдан шалгалт өгч хугацаат цэргийн албыг хаасанд тооцогдож, цэргийн бэлтгэл үүрэгтнээр төгсөнө.
2.2.4. Зэвсэгт хүчинд хоёроос доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 23 хүртэлх насны эрэгтэй цэргийн албан хаагчийг ЗХЖШ-ын саналыг үндэслэн энэхүү журмын дагуу БХИС-д элсүүлж болно. Уг элсэгч ерөнхий шалгалт өгч, шаардлагад хүрсэн оноог авсан байна.
2.2.5. Ахлагчийн сургуулийг төгсөж БХИС-д суралцах урилга авсан ахлагч нар анги, байгууллагад 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан бол анги, байгууллагын тодорхойлолт, ЗХЖШ-ын санал, дүгнэлтийг үндэслэн сонгосон мэргэжлийн дагуу ерөнхий шалгалт болон бие бялдрын бэлтгэлжилтийн түвшингийн нэмэлт шалгалт өгсөн тохиолдолд элсэлтийн комиссын саналаар шийдвэрлэнэ.
2.2.6. Бакалаврын сургалтад элсэхийг хүсэгчдийг мэргэжлийн чиглэлээс хамааруулан хүснэгт 1-д заасан 4 бүлэгээр бүртгэж нийт онооны дарааллаар жагсаан хяналтын тооны дагуу улаан шугаманд багтсан нэрсийн дарааллаар мэргэжил сонгуулна.
Хүснэгт 1.
Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх мэргэжил, бүртгэлийн бүлэг, босго оноо, өгсөн байх ерөнхий шалгалт, нийт оноонд эзлэх хувь

д/д


Мэргэжил
Элсэлтийн бүртгэлийн бүлэг
Босго оноо /хичээл 1–н хувьд/
Ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүд
Хичээл 1-100%
Хичээл 2-50%
1
Ерөнхий цэргийн команд /ерөнхий цэргийн команд, захиргааны удирдлага/
I
560
Математик
Нийгмийн тухай мэдлэг
2
Цэргийн ар талын мэргэжилтэн /Цэргийн ар тал, эдийн засаг /
3
Артиллерийн командын инженер /артиллерийн команд, математик/

II
560
Математик
Физик
4
Авто, гинжит машины ашиглалтын инженер
5
Цэргийн инженер-авто замын барилгын инженер
6
Цэргийн барилга, инженерийн байгууламжын инженер
7
Цэргийн инженер, уул уурхайн машины ашиглалтын инженер
8
Цэргийн инженер, усны эрэл хайгуул, ус хангалтын инженер
9
Цэргийн инженер-барилга замын машин механизмын ашиглалтын инженер
10
Цэргийн радио холбооны инженер
III
560
Физик
Математик
11
Цэргийн цахилгаан холбооны инженер
12
Радио техникийн командын инженер      /Пуужин, радио техникийн инженер/
13
Менежмент, төрийн захиргааны мэргэжилтэн /энгийнээр суралцуулна/
IV
660
Нийгмийн тухай мэдлэг
Математик
Хүснэгт 2.




Эчнээ сургалтад оюутан элсүүлэх
д/д
Мэргэжил
Элсэгчдэд тавигдах шаардлага
суралцах хугацаа
14
Менежмент, төрийн захиргааны
  1. Мэргэжлийн дагуу болон өөр мэргэжлээр дипломын боловсролоос доошгүй зэрэгтэй
  2. Зэвсэгт хүчний алслагдсан анги салбарт алба хаадаг офицер, ахлагч тэдний гэр бүл, нутгийн захиргаа, бизнесийн болон олон нийтийн байгууллагад ажилладаг иргэд
  3. Дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх 
2.5 жил

2.3. Цэргийн хөгжмийн сургуульд элсүүлэх

2.3.1. БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн удирдаачийн ангид бүрэн дунд боловсролтой, хөгжимчний мэргэжилтэй иргэн, үлээвэр хөгжимчин мэргэжлээр зэвсэгт хүчинд 2-оос доошгүй жил ажилласан 25 хүртэлх насны ахлагчийг элсүүлнэ. Удирдаачийн ангид элсэгчид 4 жил суралцан бакалаврын зэрэгтэй, цэргийн хөгжмийн удирдаач мэргэжилтэй офицер болж төгсөнө.
2.3.2. Yлээвэр хөгжимчний ангид 9 дүгээр анги төгссөн хөгжмийн авьяастай хөвгүүдийг элсүүлэн 4 жил суралцуулж үлээвэр хөгжимчний мэргэжлийн диплом олгон ахлагчаар төгсгөнө.
2.3.3. Удирдаачийн болон үлээвэр хөгжимчний ангид суралцагчдийн төлбөрийг төрөөс хариуцах ба цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан цэргийн тангараг өргөж, 1 дүгээр ангидаа цэргийн байранд байрлаж хоол, цэргийн дүрэмт хувцасаар  хангагдана.

Хүснэгт 3.
Элсүүлэх мэргэжил, шалгалтын хэлбэр

д/д
Мэргэжил
Элсэлтийн бүртгэлийн бүлэг
Элсэгчдэд тавигдах шаардлага
1
Цэргийн хөгжмийн удирдаач
V

Ур чадварын түвшинг 70%-иас тооцно
1.Сонсголыг бичгээр ба амаар авна
2.Хөгжимдөх ур чадвар
2
Yлээвэр хөгжимчин Ур чадварын түвшинг 60%-иас тооцно
1.Сонсгол
2.Дуу, хөгжмийн авьяас

2.4. Ахлагчийн сургуульд элсүүлэх

2.4.1. Ахлагчийн сургуульд ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгссөн 21 хүртэлх насны залуучуудыг элсүүлэн 8,5 сар суралцуулан цэргийн тусгай мэргэжил эзэмшүүлэн ахлагчаар төгсгөнө. Төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдана.
2.4.2. Ахлагчийн сургуульд суралцах сурагчдийн төлбөрийг төрөөс хариуцах ба цэргийн байранд байрлаж  хоол, цэргийн дүрэмт хувцсаар хангагдана.


Хүснэгт 4.

Элсүүлэх мэргэжил, ерөнхий шалгалтын оноо тооцох хичээл, босго оноо

д/д


Мэргэжил
Элсэлтийн бүртгэлийн бүлэг
Босго оноо /хичээл 1–н хувьд/
Ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүд
Хичээл 1-100%
Хичээл 2-50%
1
Цэргийн бага мэргэжилтэн
VI
480
Математик
Физик



2.5. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага, шалгуур, нэмэлт шалгалт
2.5.1. БХИС-д элсэгч бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх ба цэргийн сургуулийн сонсогчоор элсэгчид нь 165 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас багагүй жинтэй байна.
2.5.2. Орон нутгаас элсэхийг хүсэгчид МИДСК-аас томилогдсон комисстой өөрийн биеэр уулзаж мэргэжлийн сонголт хийж, бие бялдрын бэлтгэлжилтийн болон авьяас, ур чадварын нэмэлт шалгалт өгнө.
2.5.3. Элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан ерөнхий шалгалтыг заавал өгсөн байна.
2.5.4 Элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг 7 дугаар сарын 2-оос 3-ны хооронд явуулна /Ерөнхий шалгалтын (ЕШ) дүн гарах хугацаанаас хамаарч өөрчлөгдөж болно/.
БХИС-д элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
  1. БХИС-д ямар мэргэжлээр элсэхийг хүссэн тухай дэлгэрэнгүй өргөдөл /маягтаар/
  2. Иргэний үнэмлэх /ахлагчийн үнэмлэх/-ний хуулбар
  3. Боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  4. Сурагчийн хувийн хэрэг
  5. БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл /ахлагч нарын хувьд/
  6. 3х4 хэмжээний гэрэл зураг 4 хувь
  7. Сургууль, байгууллагын тодорхойлолт
  8. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  9. Бүртгэлийн хураамж 6000 төгрөг

2.5.5. Ерөнхий шалгалтын оноог 100%+50% гэсэн харьцаагаар авч нэмж тооцно. Хэрэв элсэгч Та хичээл 1-д 780 оноо, хичээл 2-т 520 оноо авсан гэж үзвэл таны нийлбэр оноо  болно.
2.5.6. Босго оноог хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүдийн онооны нийлбэр дээр (2.5.5-д заасан  аргаар тооцож гаргасан) боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дундаж оноог нэмж нийт онооны жагсаалт хийнэ.
2.5.7. Онооны дарааллаар цуваагаар байрлуулж хяналтын тоонд /улаан шугаманд/ багтсан элсэгчдийн нэрсийг 7 дугаар сарын 3-нд сургуулийн веб сайтаар болон мэдээллийн самбарт тавьж нийтэд зарлана. 7 дугаар сарын 4-8-нд эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт оруулж, бие бялдарын бэлтгэжилтийн шалгалт авна.     



Хүснэгт 5.

Бие бялдрын бэлтгэлжилтийн нэмэлт шалгалтын үнэлгээ
д/д
Дасгалын төрөл
Оноо
23-25 /А үнэлгээ/
20-22 /В үнэлгээ/
17-19 /С үнэлгээ/
14-16 /D үнэлгээ/
1
Гэдэсний таталт
/2 минутад хийх тоо/
50-55
45-49
40-44
35-39
2
Гар дээр суниалт /2 минутад хийх тоо/
56-60
46-55
36-45
25-35
3
100 м-ийн гүйлт /сек/
13.5
14.0
14.5
15.0
4
1000 м-ийн гүйлт /мин/
3.40
4.00
4.20
4.40
5
Дүүжинд суниах
8
7
6
5

2.5.8. БХЯ болон БСШУЯ-ны зөвшөөрсөн хяналтын тооны дагуу Улаанбаатар хотоос шалгаруултаар тэнцсэн элсэгчдийн  нэрсийн жагсаалтыг 7 дугаар сарын 9-ний өдөр эцэслэн гаргаж мэргэжил сонгуулна.
2.5.9. 2011 онд улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч нь олимпиадад оролцсон чиглэлээрээ элсэхийг хүсвэл тухайн мэргэжлээр  шууд элсэн суралцана.
2.5.10. Элсэгчдийн шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд 1 дүгээр хичээлд авсан ерөнхий шалгалтын онооны чансааг харгалзан шийдвэрлэнэ. Хэрэв 1 дүгээр хичээлийн шалгалтын оноо дахин тэнцсэн бол тухайн хичээлийн бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр тавигдсан дүнг харгалзан шийдвэрлэнэ.
2.5.11. Элсэх болзол хангаж, хуваарь авсан элсэгчдэд БСШУЯ-ны томилолт олгоно.
2.5.12. БХИС-д элсэгч нь БХИС-ийн дотоод журмын дагуу тавигдах шаардлагыг ханган биелүүлэх үүрэг хүлээж, сургуулийн удирдлагатай “суралцах гэрээ” байгуулна.
2.5.13. Ахлагчийн болон Цэргийн хөгжмийн сургуульд элсэгчид 2012 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд БХИС дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт орж, тэнцсэн хүмүүс цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдана.
2.5.14. БХИС-д элссэн оюутнууд нь 8 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд БХИС дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн ажлын 5 өдөр БХИС-ийн дотоод журам, цэрэгжлийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдана.
2.5.15. БХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад бүртгүүлж тэнцсэн элсэгчид дурьдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй тохиолдолд сургууль орхисонд тооцож хасна. /нөхөж бүртгэхгүй/

Элсэгчдийн анхааралд:
  • БХИС-д бакалаврын сургалтад элсэн орсон оюутнуудыг эхний 2 жил энгийнээр суралцуулаад суралцагчийн сурлагын дүн, хүсэл сонирхол, итгэл үнэмшил, хүмүүжил төлөвшлийг үндэслэн сурлага, сахилга, бие бялдрын бэлтгэлжилтээр шалгаруулалт явуулж, шаардлага, шалгуур хангасан цөөн тооны оюутнуудыг захиалагч байгууллагийн ажлын байрны тооны дагуу цэргийн сургуулийн сонсогчоор элсүүлэн сургадаг ба хяналтын тоонд багтаагүй оюутнууд нь цаашид энгийнээр үргэлжлүүлэн суралцаж төгсөх болно.
  • БХИС-д элсэн суралцагчид нь бүгд 100 хувь цэргийн тангараг өргөж, офицерээр төгсдөггүй болохыг мэдвэл зохино.
  • Тус сургуульд элсэхийг хүссэн эмэгтэй элсэгчдийг зөвхөн “Менежмент, төрийн захиргааны” мэргэжлээр элсүүлэн энгийнээр суралцуулна.

Харилцах хаяг, утас:

БХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал: 480172, факс: 976-11-480172
Сургалтын бодлого, зохицуулалтын алба: 453164
Эрдэм шинжилгээ, докторантур, магистрантурын сургалтын алба: 480942
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаран

1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete