Thursday, April 5, 2012

МУИС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ - МУИС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ





МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ
2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ1

1. Ерөнхий зүйл
1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2012 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална.
1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.3. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ.

Дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу. ТАТАХ

No comments:

Post a Comment